Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулна

159A9465.jpg

  Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Цаг уурын ѳѳрчлѳлтѳд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны тѳлѳвлѳгѳѳ” сэдэвт сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн тѳвд зохион байгуулж байна.

Сургалтад Нийслэлийн Захирагчийн ажлын алба, хэрэгжүүлэгч агентлагууд,  дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтад оролцогчид нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх, хүний амь нас, эд хѳрѳнгѳ, хүрээлэн буй орчныг болзошгүй гамшгийн аюулаас хамгаалахад авч хэрэгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг тэсвэрлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top