Худалдаа үйлчилгээний 33 объектоос 420 гаруй зөрчлийг илрүүлжээ

20180810_164233-708x350.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги, байгууллагын алба хаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Нүүдэлчин Монгол-2018” соёлын биет бус өвийн их наадмаар Хүй долоо худагт орших “Монгол Наадам цогцолбор”-т гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж, хамгаалалтын үүргийг гүйцэтгэн ажиллалаа.

Энэ үеэр  худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан нийт 33 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, 420 гаруй зөрчлийг илрүүлснээс газар дээр нь 376 буюу 89.5 хувийг арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтанд Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдлийг хүргүүлжээ. Мөн наадмын өдрүүдэд галын аюулгүй байдлыг ханган ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгч ажилласан бөгөөд давхардсан тоогоор нийт 30 гаруй  алба хаагч үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top