Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 09:06 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3.5 км зам туулан 09:12 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 10:26 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3.5 км зам туулан 10:34 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 13:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1.5 км зам туулан 13:33 цагт очиж,10 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 22:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 22:56 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эмэгтэй/, Ц /11 настай, эмэгтэй/ нар угаартсан байсныг анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй алга болсон /төөрсөн/: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс  баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э /5 настай, эмэгтэй/ 08.19-ний өдрийн 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Цагдаагийн газрын 82 алба хаагч, 10 автомашин, орон нутгийн 24 иргэн, нийт 106 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид 08.21-ний өдрийн 21:00 цагт уг хүүхдийг Улаанбаатар хотоос эсэн мэнд олсон тухай аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top