Гамшгаас хамгаалах сайн дурынхан сургалтад хамрагдав

39998568_514397238986215_5421622773489336320_o.jpg

 Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх“ төслийг Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.

Төсөл хэрэгжиж буй Говь-Алтай аймагт “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг” бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

 Сургалтад Алтай, Дарив, Шарга сумдын  30 иргэн хамрагдаж, гамшгаас хамгаалах талаар анхан шатны онолын мэдлэгийг болоод дадлагыг эзэмшсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top