Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын талаар 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с. 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зарим газраар, 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн зам дагуу иргэн Б-гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 14:32 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашингаар 6.5 км замыг туулан 14:40 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд иргэн Д-гийн хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 12:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5.5 км зам туулан 12:29 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт иргэн Б-гийн эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 21:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1,5 км зам туулан 21:28 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top