Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Дундговь, Завхан, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи 30, 31-нд нутгийн баруун хагаст 12-14 м/с, 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 9 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 02:51 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 12:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 12:32 цагт очиж, иргэн Д-гийн 6 ханатай гэр, иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сахиул багийн “Эвдэрхий” гэдэг газар /сумаас зүүн хойд зүгт 47 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 16 км-т/ Баруун-Урт сумаас Халзан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Г-гийн эзэмшлийн “Соната” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 16 км замыг туулан 15:07 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Чулуутын гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т/ тус сумын харьяат иргэн М /51 настай, эрэгтэй/ 08.28-ны өдрийн 09:00 цагийн орчимд “Хэрлэн” голыг морьтой гаталж байгаад осолдож, морь нь голын эрэг дээр гарч өөрөө сураггүй болсон тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 10:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 23 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Чулуутын гарам” гэдэг газраас Байдлаг багийн “Хан Хэнтийн амралт”-ын газар хүртэл нийт 15 км-т “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 08.29-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд цахилгаан шат гацаж, дотор нь бие давхар эмэгтэй, бага насны хүүхэд түгжигдсэн тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 21:33 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашин 6 км замыг туулан 21:46 цагт очиж, иргэн Э /41 настай, эрэгтэй/, иргэн О /39 настай, эмэгтэй, бие давхар/, А /7 настай эрэгтэй/ нар цахилгаан шатанд түгжигдсэн байсныг гаргаж, иргэн О-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top