2014-2015 оны хичээлийн жилийн нээлтийг орон даяар зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2014-2015 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах удирдамж”-ийн дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Удирдамжийн дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд “Яаралтай цуглар” дохиогоор ажиллаж, бие бүрэлдэхүүнд жагсаалын үзлэг явуулж, аврах багаж хэрэгсэл, машин техникт бэлэн байдлын үзлэг хийлээ.

ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржийн хичээлийн шинэ жилийн мэндчилгээ, Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Сэржмядагийн “Гамшгаас хамгаалах менежментийн онол үзэл баримтлал, түүхэн хөгжил” хичээлийг тус тус Онцгой байдлын ерөнхий газрын www.nema.gov.mn вэб сайтад байршуулан, төв, орон нутгийн анги байгууллагууд шууд авч хэрэглэх боломжийг бүрдүүлснээрээ энэ жилийн хичээлийн нээлтийн онцлог байлаа.

Орон нутагт болсон бие бүрэлдэхүүний хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Д.Чинзориг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын орлогч Д.Цогоо, Хэнтий аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ганболд, Завхан аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга С.Болортуяа, Дорнод аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн А.Нарантуяа зэрэг орон нутгийн удирдлага, ахмад ажилтнууд оролцож, хичээлийн танхим, автомашин, техник, тоног төхөөрөмжтэй танилцлаа.

Мөн Орхон аймгийн залуучуудын холбооны шагналаар 7 албан хаагч шагнуулж, нийслэлийн Багахангай дүүргийн Аврах, гал унтраах 80 дугаар ангийн жолооч, онцгой байдлын ахлагч Т.Хүдэрчулуун хамт олондоо зориулж иж бүрэн комьпютер бэлэглэж, Завхан аймгийн  Онцгой байдлын хэлтэс “Сурч мэдэн өөрсдийгөө чадавхжуулья. Сургаж дадлагажуулан бусдыг чадавхжуулья” уриаг  бие бүрэлдэхүүнийхээ сургалтын уриа болгон ажиллаж байна.

aa

“Сурч мэдэн өөрсдийгөө чадавхжуулья. Сургаж дадлагажуулан бусдыг чадавхжуулья” уриаг гардуулав./Завхан аймгийн Онцгой байдлын хэлтэс/

b

Ажил мэргэжлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа /Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтэс/

c

d

Булган аймгийн Онцгой байдлын газар

e

Архангай аймгийн Онцгой байдлын хэлтэс

f

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар

g

  jНийслэлийн Аврах анги

scroll to top