Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорноговь, Дорнод, Дундговь, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи 31-нд зарим газраар, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 9 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 15:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 15:40 цагт очиж тус дүүргийн харьяат иргэн П-гийн эзэмшлийн “Тоёото-Камри” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Чулуутын гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т/ тус сумын харьяат иргэн М /51 настай, эрэгтэй/ 08.28-ны өдрийн 09:00 цагийн орчимд “Хэрлэн” голыг морьтой гаталж байгаад осолдож, морь нь голын эрэг дээр гарч өөрөө сураггүй болсон тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 10:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 23 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.29-ний өдрийн 12:38 цагт Байдлаг багийн “Хөтлийн-Өвөр” гэдэг газар “Хэрлэн” голын эргээс цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд унадаг дугуйнд хүүхэд хөлөө хавчуулсан тухай дуудлагыг 08.29-ний өдрийн 19:03 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 17.5 км замыг туулан 19:32 цагт очиж тус дүүргийн харьяат Г /6 настай, эрэгтэй/ унадаг дугуйны дөрөөнд зүүн хөлийн шилбэний хэсгээр хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top