Хууль сахиулахын их сургуулийн магистрын хөтөлбөрт элсэлт авч байна

hsis.jpg

Хууль сахиулахын их сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд Гамшиг судлалын магистрын хөтөлбөрт элсэлт авч байна.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

Элсэхийг хүсэгч нь тухайн мэргэжлээр бакалаврын боловсрол, түүнтэй дүйцүүлэх боловсрол эзэмшсэн, тухайн байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, дипломын голч дүн 3,0 (80%) дээш байна.

Элсэгчид судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн 6-8 хуудас бүхий эссэг Хууль сахиулахын их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартын дагуу бичсэн байна. Энэ нь шалгалтын 30 оноо байх болно.

Элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг авна. Энэ нь шалгалтын 70 оноо байна.

Элсэгч нь гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байна.

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Өргөдөл;
  • Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р  маягтаар);
  • Иргэний үнэмлэх (баталгаажуулсан хуулбар);
  • Бакалаврын диплом, хавсралт (баталгаажуулсан хуулбар); голч 3.0 (80)-аас дээш;
  • Суралцагчийн ажлыг зохицуулан, сургалтын хугацаанд ажлаас нь түр чөлөөлөхийг зөвшөөрсөн харьяа  байгууллагын албан бичиг;
  • 3х4 хэмжээтэй гэрэл зураг 2%, цахимаар 1% ;
  • Элсэлтийн хураамж төлсөн баримт ;
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн танилцуулга (6-8 хуудас).

Хууль сахиулахын их сургуулиас элсэлтийн бүртгэлийг 2018 оны 08 дугаар сарын 27-ноос 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд бүртгэж, элсэлтийн шалгалтыг 2018 оны 09 дүгээр сарын 05-07-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн төв байранд зохион байгуулах тул орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын удирдлага, хүний нөөцөөр дамжуулан элсэлтийн шалгалтад оруулах алба хааагчдын мэдээлэл, холбогдох материалыг 2018 оны 09 дүгээр сарын 02-ны дотор Захиргааны удирдлагын газарт amgalan7107@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Холбоо барих утас 89057521

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top