Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө  20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 4-5-нд шилжих шөнө нутгийн баруун хойд хэсгээр, 5-6-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

2.Объектын түймэр: 

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 2 дугаар хороололд “Дархан нэхий” ХХК-ийн шинээр баригдаж байгаа барилгын манаачийн байр шатаж байна дуудлагыг 09.02-ны өдрийн 14:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2,5 км зам туулан 14:49 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд ногооны зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 04:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 12 км зам туулан 04:23 цагт очиж, 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 12:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 9.5 км зам туулан 12:52 цагт очиж,10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 15:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан, 15:07 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн баруун талд /Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 11 км-т/ иргэн Г-гийн эзэмшлийн “Ман” загварын автобус шатаж байна дуудлагыг 09.02-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 11 км зам туулан 15:15 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.25-наас 07.09-ний өдрүүдэд, 07.21-нээс 07.23-ны өдрүүдэд, 07.31-нээс 08.03-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 08.30-ны өдөр дахин хүсэлт гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, ар гэрийнх нь 3 хүн, нийт 8 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.02-ны өдрийн 11:30 цагаас осолдсон газраас “Хасбаатар”-ын хөшөө хүртэл “Ховд” голын усаар болон эрэг дагуу нийт 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 5 удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:35 цагт зогсоосон.

Бусад: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн 7 дугаар байрны 3 дугаар орц, бороо орсны улмаас их хэмжээний усанд автсан тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 10:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 6 км зам туулан 10:35 цагт очиж, 1 цаг 20 минут ажиллаж усыг соруулсан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт нүхэн жорлонд согтуу хүн унасан тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч,1 техник хэрэгсэлтэйгээр 3 км зам туулан 20:02 цагт очиж, 7 минут ажиллаж, Улаанбаатар хотын харьяат иргэн Н /54 настай, эрэгтэй/-г гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top