Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с. 18-20 градус дулаан байна.
Төлөв байдал: 2-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4, 5-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хагаст, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны эцсээр газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 12:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 12:29 цагт очиж, 12х18 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 14:43 цагт хүлээн авч тус хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 14:46 цагт очиж, 22 минут ажиллаж унтраасан.
3.Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Тасархай хүрэм” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т, Ө-48068’00”, У-102067’00”/ 08.31-ний өдрийн 18:45 цагт 4.37 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 08.31-ний өдрийн 18:57 цагт ООГСХ-ээс утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхан сумын Засаг даргаас тодруулахад тус сумын төв болон тухайн “Тасархай хүрэм” гэдэг газарт намаржиж байгаа 6 өрхийн иргэдэд чичирхийлэлт хүчтэй мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.25-наас 07.09-ний өдрүүдэд, 07.21-нээс 07.23-ны өдрүүдэд, 07.31-нээс 08.03-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 08.30-ны өдөр дахин хүсэлт гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, ар гэрийнх нь 2 хүн, нийт 7 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 08.31-ний өдрийн 11:30 цагаас тус сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газраас Буга багийн “9 салаа” гэдэг газар хүртэл “Ховд” голын эрэг дагуу нийт 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:35 цагт түр цагт зогсоосон. 09.01-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР