Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно.  Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаар 9-14 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд ихэнх нутгаар, 6-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 4-5-нд шилжих шөнө нутгийн баруун хойд хэсгээр, 5-6-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Зүүн дэлэн” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т, Ө-48021’00”, У-1030 92’00”/ 09.04-ний өдрийн 04:17 цагт 3.58 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09.04-ний  өдрийн  04:25 цагт ООГСХ-ээс утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тус сумын төв болон тухайн Дэрст багийн “Зүүн дэлэн” гэдэг газарт намаржиж байгаа 5 өрхийн иргэдэд чичирхийлэлт мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top