Гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлэг байгуулав

09-04.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Улаан Загалмай хороо хамтран тус аймгийн Түшиг суманд 15 хүний бүрэлдэхүүнтэй Гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлэг байгууллаа.

Энэ ажлын хүрээнд иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын тэнхим, гал түймэртэй тэмцэхэд шаардагдах багаж хэрэгсэл, усан хөөрөг, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг Улаан Загалмайн хорооны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэв.

Түүнчлэн Гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлгийн гишүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг унтраах арга ажиллагааны талаар танхимын сургалт зохион байгуулж, гал унтраах хөөргөн дээр ажиллах болон гал унтраах дадлага сургуулийг хийлгэж, анхан шатны мэдлэг олголоо. Мөн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар танхимын болон дадлага сургуулийг зохион байгууллаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top