Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Дархан, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос  6-11 м/с, говийн аймгуудын нутгаар 18-20 м/с, бусад нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо үргэлжлэн орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 15-17 м/с хүрч ширүүснэ. Өчигдрөөс эрс сэрүүсч 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 6-нд говь талын нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 18:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 19:00 цагт очиж, 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хөөсөнцөрийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 20:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 20:36 цагт очиход 18х40 метрийн хэмжээтэй үйлдвэрийн дээвэр, хана, тоног төхөөрөмж, 18м3 хөөсөнцөр шатаж гал дэлгэрсэн байсан тул нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашин, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 12 алба хаагч, 3 автомашин, нийт 28 алба хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр 55 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн “Шар нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 30 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ “Ховд” голын арал дээр хүний цогцос байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 9 алба хаагч, нийт 13 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 30 км замыг туулан 19:30 цагт очиж, /нэр, хаяг тодорхойгүй/ цогцсыг 1 цаг 50 минут ажиллан голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top