Хариуцлага алдсан албан тушаалтныг ажлаас түтгэлзүүлэв

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дах Улсын нөөцийн салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэн нь ажлын байранд архидан согтуурч, албан хаагчаа зодож гэмтээсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Уг хэргийн улмаас тус улсын нөөцийн салбарт албаны шалгалт хийгдэж байна.

Ажлын байранд танхайран архидан согтуурч, албаны бэлтгэл бэлэн байдал алдагдуулсан, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй, сахилга бат, хариуцлага алдсан онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэнг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажлаас түтгэлзүүлэх шийдвэрийг ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж гаргаад байна.

ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд хандан албаны бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах, албан хаагчдын сахилга бат, хариуцлагыг өндөрсгөн ажиллахыг үүрэг болголоо.

 

scroll to top