Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Салхи 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 10-нд нутгийн баруун хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 16:53 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Иргэн Б /56 настай, эрэгтэй/ гудамжинд ухаан алдсан байсныг анхны тусламж үзүүлж, ЯТТТ-ын эмчид хүлээлгэн өгсөн. Осолдогч ЯТТТ-ийн автомашинд нас барсан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд-Хан уулын “Манзуширийн-Ам” гэдэг газар /Төв аймгийн Зуунмод сумын төвөөс хойд зүгт 28 орчим км-т/ Дундговь аймгийн харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ 09.05-ны өдрийн 17:00 цагт самарт яваад төөрсөн тухай дуудлагыг 09.05-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч Төв аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр 28 км зам туулан 23:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Туул” гол, Тэрэлжийн төв гарамд автомашинтай 4 иргэн усанд суусан тухай дуудлагыг 09.05-ны өдрийн 00:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 51 км зам туулан 03:06 цагт очиж, 30 минут ажиллаж, иргэн Б-гийн эзэмшлийн “Тоёото-Тундра” загварын автомашин усанд суусан байсныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top