Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/c, говь тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг  нутгаар  7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар 14-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хэсгээр,14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 14:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар  ангийн 6 алба  хаагч, 1 техник хэрэгсэлтэй 2 км замыг туулж, 14:21 цагт очиж, 11 минут ажиллан унтрааж, улсын дугааргүй “МАЗДА” загварын суудлын автомашиныг эзэмшигч иргэн Д-д хүлээлгэн өгсөн.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд зам, тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 10:43 цагт очиж, 1 цаг 50 минут ажиллан Баянзүрх дүүргийн харьяат иргэн Ш /51 настай, эрэгтэй/-гийн эзэмшлийн “ХОВО” загварын ачааны автомашин, Хан-Уул дүүргийн харьяат иргэн З /32 настай, эрэгтэй/-гийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, иргэн Ш автомашины бүхээгний хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөв-д, иргэн З автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top