Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сүхбаатар, Төв аймгуудын нутгаар бороо орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 7-12 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хэсгээр,14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. 15-наас өдөртөө дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Богдхан” ууланд 2 хүн төөрсөн гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 19:39 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 8 км зам туулан 20:21 цагт очиж, “Богдхан” уулын “Дугуй цагаан” гэдэг газраас иргэн Х /18 настай, эмэгтэй/, М /18 настай, эмэгтэй/ нарыг даарч, бээрсэн байдалтай байсныг олж, анхны тусламж үзүүлэн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн “Дээд-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 2,5 км-т/ тус сумын харьяат иргэн Б /64 настай, эрэгтэй/ 09.08-ны өдрийн 20 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 10:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, ар гэрийнх нь 25 хүн, нийт 55 хүн, 7 автомашин, 2 завь, 3 мотоцикль, 2 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.11-ний өдрийн байдлаар осолдсон газраас “Хараагийн-Эрэг” гэдэг газар хүртэл “Сэлэнгэ” мөрний усаар 15 км-т, голынхоо эргээр 16 км-т самналт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top