Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинэ Монгол хотхоны зүүн талд 19 дүгээр байранд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага ирсэн байна.
Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу очиж 5 настай, Т гэх хүү цонхоор унах гэж байсныг аварч ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө.
Уг аврах ажиллагааг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийн албан хаагчид гүйцэтгэжээ.