Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн баруун, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар 15-17 м/с, 19-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд мебелийн үйлдвэрийн нам даралтын зуух, модны үртэс шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 09:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 09:27 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчдын 5 дугаар хэсэгт тавилгын компанийн 2 дугаар давхрын өрөөнд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 15:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 15:08 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Баян сумын Цавчир багийн нутаг дэвсгэрт “Агуйт” өртөөнөөс “Майнт”-ын өртөөний чиглэлд /сумын төвөөс урд зүгт 3 км-т/ Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн галт тэрэгний зүтгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 04:10 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 18 км зам туулан 04:45 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Майхан толгой”-н зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 19:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 16 км зам туулан 19:39 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, МҮЭСТ ордны урд иргэн Ө-гийн эзэмшлийн “Соната-6” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 16:19 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1.5 км зам туулан 16:23 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн “Дээд-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 2,5 км-т/ тус сумын харьяат иргэн Б /64 настай, эрэгтэй/ 09.08-ны өдрийн 20 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 10:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 5 иргэн, ар гэрийнх нь 2 хүн, нийт 13 хүн, 5 автомашин, 2 завь, 2 морьтойгоор 09.11-нээс 13-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхний нь хүсэлтээр 09.14-ний өдрийн 09:00 цагт түр зогсоосон. Алба хаагчид анги байрлалдаа буцах замдаа 12:20 цагт “Грашийн-Ар” гэдэг газраас /сумын төвөөс хойд зүгт 1 км-т/ Сэлэнгэ голын уснаас иргэн Б-гийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top