Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 7-12 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд зарим газраар 15-17 м/с, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь тал хээрийн нутгаар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

2.Гал түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12  хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 11:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 11:49 цагт очиж, 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 4 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн “Үхэр чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 38 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ тус сумын харьяат малчин Д-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 45 км замыг туулан 16:04 цагт очиж, өвөлжөө, бууц шатаж байсныг 2 цаг 35 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 13:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.2 км замыг туулан 13:50 цагт очиж, 11 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 16:54 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 21:39 цагт очиж, 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 23:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 23:17 цагт очиж, 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 хороо, “Атар өргөө” ХХК-ийн хашаанд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 00:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 00:47 цагт очиж, тус байгууллагын эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд цахилгаан шат гацаж, дотор нь бага насны 2 хүүхэд түгжигдсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 10:20 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 10:30 цагт очиж, тус байрны оршин суугч А /9 настай, эмэгтэй/, С /7 сартай, эрэгтэй/ нар цахилгаан шатанд түгжигдсэн байсныг гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top