Гал түймрийн нөхцөл байдлын талаар
2014 оны эхний 10 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3287 удаа гарч, 9,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 49 хүн нас барж, 33 хүн түлэгдэж гэмтэн 249 толгой мал хорогдож, 1624 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 419 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 16,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 0,4 хувиар, учирсан хохирлын хэмжээ 9,9 хувиар тус тус өссөн байна.
Ой, хээрийн түймэр 19 аймаг, нийслэлийн 85 сум, дүүргийн нутагт 206 удаа гарч нийт 1.6 сая га талбай түймэрт өртөн урьдчилсан байдлаар байгаль экологийн болон эд материалын 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймэр унтраахад 51.8 сая төгрөгийн зардал гараад байна. Түймрийг унтраахад ОБА-наас 1565 албан хаагч, 165 автомашин, орон нутаг, Хилийн цэрэг, Цагдаагаас 453 хүн, 76 автомашин, орон нутгаас 4759 иргэн, 812 автомашин, 207 мотоцикль тус тус ажилласан байна.
Ой, хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гарсан ой, хээрийн түймрийн тоо 14,5 хувиар өсч, шатсан талбай 2,7 сая га-гаар, хохирол 3,2 тэрбум төгрөгөөр, түймрийг унтраахад зарцуулсан зардал 38,6 сая төгрөгөөр тус тус буурсан байна.
10 дугаар сард гарсан объектын түймрийн нөхцөл байдал:
Объектын гал түймэр:
Энэ сард улсын хэмжээнд 386 удаагийн объектын гал түймэр гарч, 482,0 сая төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөж 1 хүн нас барж, 2 хүн түлэгдэж гэмтэн, 182 гэр орон сууц шатсан байна.
Аврах гал унтраах ангийн аврагч гал сөнөөгчид гал түймрийн аюулаас 47 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 1,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
2014 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 20247 байгууллага, аж ахуйн нэгж, 200090 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 153701 зөрчил дутагдал илрүүлэн, 37993 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 6568 заавал биелүүлэх албан шаардлага, 4638 мэдэгдэл, 455 танилцуулга бичиж, гал түймэр гарч болзошгүй 190 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 130,4 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1589 удаа, дадлага 1239 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 4538 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 24,1 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 4,1, дадлага 4,0 хувиар тус тус өсч, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд хамрагдсан объектын тоо 3,1 хувь, айл өрхийн тоо 32,9 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 16,6 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг арилгуулсан байдал 29,9 хувь, гал түймэр гарч болзошгүй ноцтой зөрчил дутагдалтай аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байдал 42,4 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 0,2 хувь, танилцуулга 0,2 хувь, мэдэгдэл 9,5 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсэн байдал 3,9 хувиар тус тус буурсан байна.
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 487 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 602 удаа орж ажилласан.
Боловсролын байгууллагуудад хийсэн шалгалт, нийслэлийн хэмжээнд 1950, 1960-аад онд баригдсан орон сууцны барилгуудад хийгдсэн шалгалт, Шангрила зочид буудлын барилгад гарсан гал түймрийн талаар 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ОБЕГ дээр хэвлэлийн бага хурал хийж, MNB, ETV, TV5, AIST Mongolia, EAGLE, C1, Mongolia телевизүүдээр олон нийтэд мэдээлсэн.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, шторкыг МҮОНРТ, UBS, ТВ-9 тв-ээр 7 хоногт 1 удаа, MN-25, ТВ-5 телевизээр нэвтрүүлэн ажиллаж байна.