Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөг боловсруулна

42059288_2138927652787008_2615350915342794752_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. 

 Төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Жайка олон улсын байгууллагын хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна.

   Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл, холбогдох мэргэжлийн анги, албадуудтай хамтран Дархан хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөг боловсруулах юм.

 Тус төлөвлөгөөг аймаг, сумын нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг гамшгаас хамгаалах болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top