ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн үлээвэр хөгжим тусгай байрт шалгарлаа

Нийслэлийн 375, Монгол оронд Европын сонгодог үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан цэргийн үлээвэр найрал хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, нийслэл хотын иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд Монголын болон гадаадын хөгжимийн урлагийг сурталчилах, цаашид нийслэл, дүүрэг, хороодод зохиогдох соёл, спорт, олон нийтийн арга хэмжээнүүдэд цэргийн хөгжимийн хамтлагийг өргөн цар хүрээтэй оролцуулж байх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Монголын үлээвэр хөгжимчдийн холбоо хамтран Улаанбаатар хо­тын цэргийн хүрээний анги, байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын үлээвэр найрал хөгжимийн хамтлагуудын дунд үлээвэр хөгжмийн уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж явууллаа.

Тэмцээний гол үр дүн нь үлээвэр хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, хөг­жүү­лэх бие биенээсээ харилцан туршлага со­лилцох, хамтран ажиллахад оршиж байлаа.

Уралдааныг концертын хөтөлбөр, хөдөлгөөнт үзүүлбэрийн төрлүүдээр зохион байгуулж, нийлбэр дүнгээр Хилийн цэргийн 0151 дүгээр анги нэгдүгээр байр, Зэвсэгт хүчний 032 дугаар анги хоёрдугаар байр, Хилийн цэргийн 0243 дугаар анги гуравдугаар байр, Онцгой байдлын ерөнхий газрын үлээвэр хөгжимийн хамтлаг тусгай байрт тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

scroll to top