Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ

5.jpg

   НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг  2018 оны 06 дугаар  сарын 10-наас  09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд иргэдийг гол, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах зорилгоор нийт 1040 гаруй  алба хаагч, 160 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 80 удаагийн дуудлагаар ажиллан, 280 хүний амь насыг авран хамгаалжээ. Үүний 235 нь насанд хүрэгсэд, 45 нь хүүхэд байгаа юм.

 Завьт эргүүл арга хэмжээг зохион байгуулснаас хойш  уснаас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гол усанд нэрвэгдэгчийн амь насыг цаг алдалгүй авран хамгаалах боломж бүрдсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top