Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орсон.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Төв, говь болон зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Тэс голын хөднийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос 8-13 м/с, зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Сэрүүсч 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с хүрч цасан болон  шороон шуурга шуурна. 21-22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 21:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 21:39 цагт очиход 2 давхар барилгын 2 дугаар давхарын гал тогооны өрөөний эд хогшил, хана, таазны хэсэг шатаж гал дэлгэрсэн, утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр тус ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 21.52 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Налайх дүүргийн 5 хороо, “СКАЙ ТРЕДС” нисэх онгоцны буудлын эсрэг талд зам, тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 05:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 3 автомашинтай 20 км замыг туулан 06:39 цагт очиход авто замын зорчих хэсэгт зогсож байсан иргэн Д-гийн эзэмшлийн “Даевоо” загварын ачааны автомашины араас Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан /13 зорчигчтой/ Хэнтий аймгийн харьяат иргэн Э-гийн эзэмшлийн “Грэсе” загварын бага оврын автобус мөргөлдөж, тус аймгийн Баян-Адарга сумын харьяат нэр, нас тодорхойгүй 7 иргэнийг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан иргэн Н /61 настай, эмэгтэй/, иргэн У /60 настай, эмэгтэй/, иргэн Д /53 настай, эрэгтэй/, иргэн Ц /25 настай, эмэгтэй/, нэр тодорхойгүй /0.5 настай, эрэгтэй/, Т /0.1 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төмөр замын осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын малчин багийн “Буурал Хангайн” хяналтын цэгийн дэргэд зам, тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 19:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 19:53 цагт очиход Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Г-гийн эзэмшлийн Портер загварын ачааны автомашин /3 зорчигчтой/, Дархан-Уул аймгаас Хонгор сумын чиглэлд зорчиж явсан тус аймгийн харьяат О-гийн эзэмшлийн “Eстима” загварын суудлын автомашинтай /5 зорчигчтой/ мөргөлдөж, иргэн Г автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг 5 минут ажиллаж гарган, иргэн Б /42 настай, эрэгтэй/, иргэн Ц /39 настай, эмэгтэй/, иргэн О /35 настай, эмэгтэй/, иргэн А /33 настай, эмэгтэй/, иргэн Б /24 настай, эмэгтэй/, М /7 настай, эмэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 хороо, Маршалын гүүрний дор “Туул” голд цогцос байна гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 09.19-ний өдрийн 09:40 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 09:49 цагт очиж, Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Б /57 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /“Ялалт”-ын гүүрээс зүүн зүгт 25 км-т/ “Хорин найм” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.19-ний өдрийн байдлаар сураггүй болсон газраас “Хэрлэн” голын эрэг дагуу нийт 30 км зайд 2 удаа самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 09.19-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 80 км замыг туулан 19:19 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 09.20-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top