Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, аймгуудын нутгаар нойтон цас орсон.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Дорнод, Дарьгангын тал нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Балж, Улз голын хөндийгөөр 4-9 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, Их нууруудын хотгороор 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. 4-6 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд зүүн аймгуудын нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 22-нд зүүн аймгуудын нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 22-нд нутгийн зүүн хагаст, 25-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 14:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6.5 км зам туулан 14:11 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 17:59 цагт хүлээн авч тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 1,8 км замыг туулан, 18:02 цагт очиж, 17 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд иргэн Г-гийн эзэмшлийн “Хюандай аксент” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 19:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3.5 км зам туулан 19:19 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 01:08 цагт хүлээн авч тус аймгийн Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 50 км зам туулан 02:40 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 01:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 01:57 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 02:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 10 км зам туулан 03:06 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Их булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ тус багийн харьяат иргэн Г /51 настай, эрэгтэй/ 09.20-ны өдрийн 09:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 техниктэй хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /“Ялалт”-ын гүүрээс зүүн зүгт 25 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, ар гэрийнх нь 15 хүн, нийт 23 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.20-ны өдрийн байдлаар осолдсон газраас “Хэрлэн” голын эрэг дагуу нийт 16 км зайд 4 удаа самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 09.21-ний өдрийн 06:30 цагт дахин эхлүүлсэн.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 80 км замыг туулан 19:19 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 09.20-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Бусад: Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг “52-ын даваа”-нд /сумын төвөөс зүүн зүгт 16 км-т/ 09.20-ны өдрийн 03:00 цагаас эхлэн ихээхэн хэмжээний цас орж Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам цасанд хаагдан хальтиргаа гулгаа мөсжилт үүсэж, олон тооны хүн машин цасанд боогдсон тухай мэдээллийг 09.20-ны өдрийн 11:00 цагаас 22:30 цагийн хооронд хүлээн авсан. ОБЕГ-ын 3 алба хаагч, ОБЕГ-ын харьяа ҮАБ-ын 6 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 алба хаагч, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ЗЦХ-ийнн 2 алба хаагч, “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн 2 хүн, “Пажеро” клубын 12 алба хааг, “Ланд 100” клубын 8 хүн, “Прадо” клубын 10 хүн, “Сүбару” клубын 6 хүн, нийт 60 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр 17:00 цагаас 09.21-ний өдрийн 05:30 цагийн хоорон ажиллаж, цасанд боогдсон 3 нийтийн тээврийн автобусны 130 зорчигч, 430 автомашин, 1320 иргэн, нийт 433 автомашин, 1450 иргэнийг аюулгүй газар гаргасан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилтын даваа” /сумын төвөөс урд зүгт 30 км-т/, мөн Гонир багийн “Бөө булгийн даваа” гэдэг газруудад /сумын төвөөс урд зүгт 16 км-т/ цас орж зам даваа мөстсөний улмаас автомашинуудын бөөгнөрөл үүссэн тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 15:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, “Баянгол АЗЗА” ТӨХК-ийн 5 алба хаагч, нийт 22 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 19:30 цагаас 21:20 цагийн хооронд ажиллаж, “Тахилтын даваа”-ны автозамын мөстсөн хэсгийг хусаж цэвэрлэн 270 орчим автомашин, 810 иргэнийг, “Бөө булагийн даваан”-д 18 автомашин, 71 иргэнийг аюулгүй нэвтрүүлэн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР