Дуудлага хүлээн авагч, холбоочид харилцан туршлага солилцов

159A2882.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгийн үеийн  удирдлага зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхай байдлыг хангах, зарлан мэдээллийн дэвшилтэд техник, технологийн мэдлэг олгох зорилгоор дуудлага хүлээн авагч, холбоочдын сургалтыг зохион байгууллаа.

 Тус сургалт төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлын үзлэгээр  эхэлж, танхимын болон хээрийн нөхцөлд холбооны техник хэрэгсэл дээр хэрхэн ажиллах дадлага, сургуулийг явуулж,  харилцан туршлага солилцсон юм.

  Сургалтад нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтсүүдийн 50 гаруй дуудлага хүлээн авагч, холбоочин хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top