Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн нутгийн зарим хэсгээр бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус,  Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-28-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 12:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 12:07 цагт очиж, 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 14:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 15:02 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 11км-т/ “Хадтай дөрөлж” гэдэг газар тус сумын харьяат иргэн Ж-гийн эзэмшлийн “Порентор” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 19:37 цагт очиж, 01 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 20:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 20:39 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд хүүхэд өрөөндөө түгжигдээд онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 10:12 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 10:31 цагт очиж, өрөөний хаалгыг онгойлгон Г /2 настай, эмэгтэй/-ыг ээж Х-д хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 2 завь, ар гэрийнх нь 6 хүн, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 09.23-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Өгөөмөр” гэдэг газраас “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын эрэг дагуу 35 км-т 3 удаа самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 09.24-ний өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 9 алба хаагч, цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 24 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр 09.23-ны өдөр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас “Улиастайн гарам” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 37 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:40 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 09.24-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top