Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт:  Сүхбаатар аймгийн нутгаар нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар 14-16 м/с, 26-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч цасан  болон  шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 18:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн  6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 18:50 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 11:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11 км зам туулан, 11:36 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд цоожтой гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 12:31 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан, 12:49 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан, 16:13 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шаргаморьт”-ын “Задгай”-д 6х11 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 02:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 км зам туулан 02:58 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16 км зам туулан 03:23 цагт очиж 1 цаг ажиллаж тус тус унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Их булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ тус багийн харьяат иргэн Г /51 настай, эрэгтэй/ 09.20-ны өдрийн 09:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09.21-ний өдрийн 05:30 цагт тус сумын Хөшөөт багийн “Даацын-Эх” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, ар гэрийнх нь 15 хүн, нийт 23 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.20-ны өдрийн байдлаар осолдсон газраас “Хэрлэн” голын эрэг дагуу нийт 10 км зайд 4 удаа эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 09.22-ны өдрийн 06:30 цагт дахин эхлүүлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 7 алба хаагч, цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 2 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  09.21-ний өдрийн байдлаар осолдсон газраас Оросын Холбооны Улсын хил хүртэл 25 км-т усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 2 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 09.22-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Бусад: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт 2 метр гүнтэй нүхэн зооринд 1 хүн унаж нас барсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн П /68 настай, эмэгтэй/ нүхэн зооринд унаж нас барсан тул цогцсыг 17:45 цагт гаргаж Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top