Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 26, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Агуйт багийн “Задгай”-д өвсний хашаанд 10х10 метрийн хэмжээтэй агуулах, 800 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 95 км зам туулан 22:10 цагт очиж 4 цаг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 16:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 16:49 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багт 4 ханатай гэр, 2х3 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 00:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 00:16 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 39 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 09.24-ний өдөр осолдсон газраас тус багийн “Өгөөмөр” гэдэг газар хүртэл 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:15 цагт түр зогсоосон. 09.25-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 09.24-ний өдөр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас “Хурандаа тохой” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:20 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 09.25-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Дунд нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т/ иргэн З-гийн гэрээс Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат иргэн Д /34 настай, эрэгтэй/ 09.18-ны өдөр хиймэл нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг 100х30 метрийн хэмжээтэй хиймэл нуурын усанд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 09.25-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top