Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо, уулархаг нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с байна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгороор 8-13 градус, говь, талын нутгаар 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 18-20 градус дулаан байна.
Төлөв байдал: 27, 28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27, 28-нд ихэнх нутгаар 16-18 м/с, 29-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 27-29-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:25-ны өдрийн 08:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 08:26 цагт очиж, 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 13:04 цагт очиж, 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 18 дугаар хорооны байрны урд талын автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 00:27 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 00:40 цагт очиж, иргэн Г-гийн эзэмшлийн “Лексус 470” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Шарынголын уулзвар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 04:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч 1 автомашинтай 15 км замыг туулан 04:50 цагт очиж, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд түлээний мод тээвэрлэж явсан иргэн Г-гийн эзэмшлийн “Шаланз” загварын ачааны автомашин байсныг 01:50 цаг ажиллан унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд 12 давхар барилгын дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 17:51 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 18:13 цагт очиж, нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд оршин суугч иргэн М /20 настай, эрэгтэй/ 12 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 39 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 09.25-ны өдөр тус багийн “Өгөөмөр” гэдэг газраас 1 дүгээр багийн “Хутаг-Уул” гэдэг газар хүртэл 35 км-т “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:45 цагт түр зогсоосон. 09.26-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 09.25-ны өдөр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас “Хурандаа тохой” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:10 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 09.26-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Дунд нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т/ иргэн З-гийн гэрээс Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат иргэн Д /34 настай, эрэгтэй/ 09.18-ны өдөр хиймэл нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.25-ны өдрийн 16:29 цагт Орхон багийн “Дунд нуур”-аас /100х30 метрийн хэмжээтэй, 6 метрийн гүнтэй/ иргэн Д-гийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинээр баригдаж буй барилгын багана нурж, барилгын хийцэд хүн дарагдсан гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 20:44 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 20:58 цагт очиж, ажилтан Өвөрхангай аймаг Есөнзүйл сумын харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ барилгын нэгдүгээр давхарт цутгалт хийх явцад цутгалтын багана нурж, биеийн бүсэлхий хэсгээрээ дарагдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР