Нүүн шилжүүлэх сургуулилтад 18 мянга гаруй иргэн оролцов

42622030_333389500572956_8697935710776197120_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Сүхбаатар аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөө өглөө тус аймгийн Баруун-Урт сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

Баруун-Урт сум нь 21 мянган хүн амтайгаас дадлага сургуульд  18 мянга гаруй иргэн оролцсон байна.

Мөн өнөөдөр тус аймгийн Сүхбаатар сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийгдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top