АНУ-ын Лонг-Бийч хотод 2014 оны 11 дүгээр сарын 01,02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Жюү-жицү бөхийн ахмад мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ын жинд барилдаж аваргын алтан медаль хүртсэн ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа, Монгол улсын заан Ц.Баярсайханыг ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Тус тэмцээнд Монголын баг тамирчид 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцож алт, хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээний эхний өдөр тэрээр цэнхэр бүсийн “В-5” 50-55 насны ангиллын +100 кг-ын жинд барилдаж алтан медаль хүртсэн юм.
Мөн Япон улсын Нагаёо хотод болсон Жюү-жицү бөхийн ахмад мастеруудын азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний +100 кг, үнэмлэхүй жинд барилдаж, алтан медаль хүртсэн байна.