Алба хаагчдынхаа хүүхдүүдэд өвлийн хувцас хэрэглэл гардуулан өглөө

42622447_1963286733728951_6655776699667447808_n-1.jpg

   Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

 Энэхүү ажлын хүрээнд Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран ажилдаа амжилт гаргасан болон өрх толгойлсон, олон хүүхэдтэй алба хаагчдынхаа хүүхдүүдэд өвлийн хувцас хэрэглэл гардуулан өглөө.

 Тус арга хэмжээнд 48 алба хаагчийн 3-12 насны 60 гаруй хүүхдийг хамрууллаа гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top