Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Булган, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно,салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 29, 30-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд гэрэлтүүлгийн модон тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 02:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км зам туулан 02:22 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд тагтан дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 13:48 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 13:56 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 13:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  5 км зам туулан, 13:40 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн “Хадан хошуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 4 км/ иргэн Б-гийн эзэмшлийн “Румион” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан, 18:30 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрны зоорийн давхарт эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 00:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 00:29 цагт очиж 9 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд иргэн Б-гийн эзэмшлийн “БМБ-Х5” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 02:34 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  3,5 км зам туулан 02:40 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ний өдрийн 06:31 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 06:36 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн Ш-ийн хүү Б /13 настай, эрэгтэй/ 09.26-ны өдрийн 17:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.27-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч,  Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 116 хүн, нийт 128 хүн, 12 автомашинтай 9 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон.

Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд “Сэлбэ” голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 09.27-ны өдрийн 22:43 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Б-гийн эзэмшлийн “Приус-30” загварын суудлын автомашиныг 23:27 цагт татан гаргасан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын усанд иргэн Б /33 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ боогдсон тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 05:03 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Туул голыг гатлагасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top