Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар нойтон цас орсон.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 6-7-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүртэл ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 7-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд эмийн үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 19:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 19:45 цагт очиж, эм боловсруулах үйлдвэрийн цаасан бэлдэц шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрны 3, 4 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 18:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 18:29 цагт очиж, байрны 3, 4 дүгээр давхрын гаднах дулаалгын материал шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, утаажилтын бүсээс 37 иргэнийг аюулгүй бүсэд гаргаж ажилласан.

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшинд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 19:19 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 19:26 цагт очиход 7х5 метрийн хэмжээтэй байшингийн нам даралтын зуух дэлбэрч иргэн О /40 настай, эрэгтэй/ гар, хэвлий хэсгээрээ түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 22:21 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 50 км замыг туулан 23:27  цагт очиж 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 8 минут ажиллаж галын тархалтыг зогсоож, задаргаа хийж 4 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн “Ар мэлей” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т, аймгийн төвөөс 70 км-т/ Бигэр сумаас Есөнбулаг сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д-гийн эзэмшлийн  “Пронтер” загварын ачааны автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтрах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 70 км замыг туулан 22:10 цагт очиж, аюулгүй болгон аймгийн төвд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top