Алба хаагчид гэрчилгээгээ гардан авлаа

9X1A8564.jpg

 Аливаа гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг гүйцэтгэх сургалт, дадлага явуулахад  хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь чухал байдаг.

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас Монголын цахим институттэй хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох “ХАБЭА-18”  сургалтыг зохион байгуулж, сургалтанд оролцогчдод гэрчилгээг гардууллаа.

 Гэрчилгээг ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, сургалтын хэлтсийн дарга, хурандаа С.Амгалан, Монголын цахим институтын зөвлөх Л.Алтансүх нар гардуулан өгсөн юм.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан 30 орчим алба хаагч хамрагдаж, гамшиг ослын үед ажиллах алба хаагчдын болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top