Нурангиас болон өндөр уулнаас аврах ажиллагааны дадлага сургууль болов

DSC3633.jpg

Увс аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон өндөр уулнаас аврах ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиуд өнөөдөр Улаангом сумын хээрийн дадлага сургуулийн талбайд боллоо.

Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 250 гаруй алба хаагч, 50 орчим техник, хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

Мөн нурангиас болон өндөр уулнаас аврах ажиллагааны дадлага сургуулиудад аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах бүлгээс гадна Ховд аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, Хилийн цэргийн 0245-р ангийн алба хаагчид хамтран ажиллаж, эрэлч ноходыг оролцуулснаараа онцлог байлаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш Тариалан сумыг шинэ суурьшилын бүсэд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа, удирдах бүрэлдэхүүний сорилоор үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top