Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах тактикийн сургуулийг дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “PRO ONE” оффисын байранд зохион байгууллаа.
Сургуулиар гал түймэр болон газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх танхимын сургалтыг зохион байгуулж, олон нийтийн газарт гарсан гал түймрийг унтраах, аврах үйл ажиллагааны талаар тархалтын сургуулийг хийлээ.
Дадлага сургуульд Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нэгдүгээр салаа болон “PRO ONE” оффисын нийт 220 гаруй ажилтан, алба хаагч оролцлоо гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.