НОБГ-аас Сонгинохайрхан дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг “Гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хариу арга хэмжээг төлөвлөх, удирдлага зохицуулалтыг тодорхойлох, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд хүрээнд зохион байгууллаа.
Сургуулийн бодлогын дагуу газар хөдлөлт, тарваган тахал өвчин болон тээврийн хэрэгслийн ослын үед авах хариу арга хэмжээ зэрэг цагийн байдлын дагуу дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгосон юм.
Хоёр өдөр үргэлжилсэн сургуулийн үеэр анх удаа орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг хийж, төмөр замын ослын үеийн аврах ажиллагаа болон газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулж, 4280 гаруй иргэнийг хамрууллаа гэж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.