Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дах Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги шинэ байрны нээлтээ хийлээ.
Тус анги нь Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдснаас хойш Хатгал тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах боломж бүрджээ.
Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги нь 30 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 90 хүртэлх хувь нь Хатгал сумын иргэд ажилладаг юм гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.