Хан-Уул дүүргийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгав

43674805_2218727728345754_3147546669541752832_n.jpg

 Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын А/41 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын А/312 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Хан-Уул дүүрэгт зохион байгууллаа.

  Бэлэн байдлын үзлэгт дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, штаб, хэлтэс, албадын нийт 96 байгууллагын 1590 гаруй хүн, 28 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцсон байна.

   Дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуушгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах зорилготой тус  бэлэн байдлын үзлэгийг НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсэг удирдан явуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

  Мөн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас бага насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааны дадлага хийхийн зэрэгцээ объектын гал түймрийг шуурхай унтраах тактикийн сургуулийг Гал түймэр унтраах, аврах 30, 14, 65 дугаар ангийн бие бүрэлдэхүүн зохион байгуулсан байна.

 Энэ үеэр НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан нар Онцгой байдлын хэлтэст иж бүрэн мото помт 2, амьсгалын бие даасан төхөөрөмж 2, хороо тус бүрд хээрийн платкийг гардуулан өглөө гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top