Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин, Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Анни Биро нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хошууч генерал Т.Бадрал эрхэмсэг ноён Элчин сайдыг Монгол Улсад томилогдон ирж ажиллах болсонд баяр хүргэн, хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хичээл зүтгэл гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.
Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Гамшигтай тэмцэх газар 2010 оноос хамтран ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд эрэн хайх, аврах, гамшгийн үеийн удирдлага, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр олон сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхйи газраас мэдээллээ.