Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 07:29 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 07:37 цагт очиж  25 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 08:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  1 км зам туулан 08:15 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 13:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.2 км зам туулан 13:51 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 14:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн  7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 14:41 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн “Шарын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 3 км-т/ иргэн Б-гийн эзэмшлийн ЗИЛ-130 загварын ачааны 650 боодол өвс ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай  3 км зам туулан 15:25 цагт очиж 3 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 15:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 15:23 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 15:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 16:03 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” зуслангийн “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 17:22 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  8 км зам туулан 17:34 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цанатын хоолой багийн “Хаяа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.12-ны  өдрийн 12:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 40 иргэн, 6 автомашинтай ажиллаж 15:00 цагт унтрааж тус Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэж өгсөн.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд  зүгт 24 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 25 хүн, орон нутгийн 31 хүн, нийт 68 хүн, 11 автомашинтай ажиллаж 18:00 цагт унтрааж тус сумын байгал хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top