Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с.13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Скай гарден” хотхоныг барьж буй компанийн ажлын байр, цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 08:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 08:14 цагт очиж, 40 тонны 2 ширхэг, 20 тонны 2 ширхэг чингэлгээр тохижуулсан ажлын байр болон гал тогооны өрөөнд гал гарч байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багт иргэн Э-гийн эзэмшлийн “Лого” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 13:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 14:01 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Ноён” багт хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 16:24 цагт очиж, 2 цаг 26 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн З-гийн 1038 боодол өвс шатсан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Тахилт” хорооллын 6 дугаар гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 01:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 01:32 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт оршин суух хаяг, нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүн өртөн нас барж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг тогтоох ажиллагаа явагдаж байна.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 05:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 05:07 цагт очиж, 10х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд дулааны шугам сүлжээний худаг дотор цогцос байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 16:47 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 17:00 цагт очиж, оршин суух хаяг, нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг тогтоох ажиллагаа явагдаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top