Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст цэлмэг, зөөлөн салхитай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн салбар уулсаар баруун хойноос 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

 Улаанбаатар хотод: Цэлмэг. Салхи зүүн өмнөөс 3-8 м/с, 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас, цас орно. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн Баянбулаг хорооллын задгай гэдэг газар  Иргэн А-ийн эзэмшлийн  “Соната 5” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 13:18 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 13:25 цагт очиж, хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан. 

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн 16 дугаар гудамжинд Иргэн Э-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 13:26 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах  16 дугаар  ангийн 6 албан хаагч, 1автомашинтай 3 км замыг туулан  13:31 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 4/А байрны 1 дүгээр  орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 23:27 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 23:31 цагт очиж, тус байрны жижүүрийн байранд хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 24 оршин суугчийг аюулгүй газарт гаргаж ажилласан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уул хаднаас /эрэн хайх, аврах/:Нийслэлийн  Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, /“Богдхан” амралтын газраас урд зүгт 1 км-т/ Иргэн М /44 настай, эмэгтэй/ 10.16-ны өдрийн 13:00 цагийн орчим “Богдхан” ууланд алхалт хийгээд бууж явахдаа бэртсэн тухай дуудлагыг 10.16-ны өдрийн 13:45 цагт  хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 13:59 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн М /44 настай, эмэгтэй/-ын зүүн хөл нь хугарч бэртсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн уулнаас буулгаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 
scroll to top