Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй 2015 оноос хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулан ажиллаж байна.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ӨМӨЗО-ны Манжуур хотын Улаан загалмайн хорооны үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судлах зорилгоор зохион байгуулж буй “Туршлага солилцох уулзалт” өнөөдөр эхэллээ.
Улаанбаатар-Дорнод-Манжуур чиглэлд зохион байгуулагдах уулзалтанд 21 аймаг, 9 дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нар, Улаан загалмайн хороодын дарга нарын нийт 70 орчим хүн оролцож байна.
Энэ үеэр Онцгой байдлын байгууллага, Улаан загалмайн хороодын хамтын ажиллагааны талаар сайн туршлагаа хуваалцахаас гадна Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн анхан шатны хорооны үйл ажиллагаатай танилцах юм.
Мөн ӨМӨЗО-ны Манжуур хотын удирдлагуудтай уулзаж, тус хотын Улаанзагалмай хорооны хамтарсан эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.