Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

    Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.     

Өнөөдөр:    Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндийгөөр 1-6 градус, говь, талын нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 7-12 м/с, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн  хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан:Дархан-Уул аймгийн Дарханы 3 дугаар багт “Дархан-Азза” ТӨХК-ийн хашаанд хар тос хайлуулдаг тогоо шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 09:28 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай  2 км зам туулан 09:32 цагт очиж 3 миут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст  багийн  “Гүн гашуун” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/   “Хаппи транс групп”-ийн эзэмшлийн “Нордбенз MB-4250” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ний өдрийн 12:19 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 25 км зам туулан 13:20 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Мандал-Овоо”-гийн 31 дүгээр гудамжинд  Иргэн Б-ын хашаанд хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км зам туулан 14:05 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Иргэн Х-ын  “Виста” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай  3 км зам туулан 13:55 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сум 12 дугаар багийн 11 дүгээр гудамжинд  Иргэн У-ын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 15:55 цагт  хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 8 алба хаагч, 2  автомашинтай 3 км зам туулан 16:00 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Бумбатын “Задгай”-д  Иргэн А-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 17:04 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.  

Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Өртөнт багийн “Ар хүйтэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Иргэн Ж-ын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч 1 автомашинтай 25 км зам туулан 20:07 цагт очиж 50 минут, орон нутгийн 20 иргэн, 3 автомашинтай  тус тус ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Иргэн Д-ийн “Амжиргаа” дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 00:37 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам 00:47 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Ойн түймэр

Хэнтий аймгийн Дадал сумын Сөөхтэйн-Ам багийн “Онги-Эрээн” гэдэг газар  /сумын төвөөс баруун хойд  зүгт 75 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0287 дугаар ангийн 15 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 11 иргэн, 1 автомашинтай, нийт 38 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж 20:25 цагт цурманд оруулсан.    

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Найз багийн “Галт хайрхан” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/ /Ө-45071/00//, У-104009/00/// 10.19-ний өдрийн 05:07 цагт 4.31, мөн 06:11 цагт дахин 3.64 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Т.Гэрэлээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байлаа.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа

Төөрсөн: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 гудамжинд  Иргэн Б /54 настай, эрэгтэй/ 10.17-ны өдрийн 03:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 20:39 цагт  хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, 30 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай, 65 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай, нийт 19 алба хаагч, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.18-ны өдрийн 17:20 цагт Шувуун фабрикийн автобусны эцсийн зогсоолоос баруун зүгт 5 км-с эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.  

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүрэг14 дүгээр хорооны  Зүүн хүрээ хотхоны 205 дугаар байрны 9 дүгээр давхараас 1 хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 10:39 цагт хүлээн авсан.   Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж тус дүүрийн харьяат иргэн О /32 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.   

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 106 дугаар байр 5 давхрын тагтан дээр бага насны хүүхэд цоожлогдсон байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 14:54 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж  Ц /3 сартай, эрэгтэй/ тагтандаа цоожлогдсон байсныг гаргаж ээжид нь шилжүүлэн өгсөн.  

   Усны осол:   Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)  6 дугаар багийн  “Далан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/  тус сумын харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр тус сумын харьяат иргэн Р /57 настай, эрэгтэй/ 10.13-ны Хэрлэн голын усанд  өдөр живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 10.18-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Хэрлэн голын модон гүүрнээс Бунхан толгой гэдэг газар хүртэл 11 км-т   эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top