Олон улсын бага хуралд оролцож байна

2-3.jpg

 Тайваны Дотоод  хэргийн  яамны  Гал  түймэртэй  тэмцэх  газар, Шинэ Тайпэй хотын захиргаанаас  хамтран   зохион  байгуулж  байгаа Гамшгийн аюулаас аврах олон улсын бага хуралд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн оролцож байна.

 Тус хуралд  Сөүл, Токио, Куала-Лумпур, Сингапур, Жакарта , Манила, Тайпэй, Ханой, Дели, Улаанбатар зэрэг 10 хотын  Онцгой байдлын газрын  удирдлагууд оролцож байгаа юм.

 “Соёлын дурсгалт газрыг гамшгаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны удирдлага болон хямралын менежмент” сэдвийн дор зохион байгуулагдаж буй тус хурлаар оролцогч орнууд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх туршлагаа хуваалцана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

scroll to top